Thursday, February 6, 2025

31 нас ба утга учир

Сайн уу? амьдрал минь гээд хэлдэг шиг ... 31 нас надад иржээ. Энэ бол зүгээр л тоо юм шиг боловч олон зүйл өөрчлөгдөж. Ганихарсан өдрүүд ирээгүй уджээ. Хэцүү цаг үе байсан ч , одоо байгаа ч гэсэн ганихархаа больсон гэдгээ санав. Учир нь бүх зүйлийг утга учиртай гэдэгт итгэдэг болсон болохоор ч тэр үү? бүх зүйлийг хүлээн авах оролдлого маань амжилттай болсон шиг. Нөхөртэй, хүүхэдтэй болохыг хүсдэг эмэгтэй болж өөрчлөгджээ. Эрэгтэй хүний хайранд гуньж гутарч байсан цаг ард үлдэж. Одоо түүнээс ч илүү Бурханы хайрыг мэдрэх болсон тэр үеэс хүн гэдэг зүйлийн мөн чанар, өчүүхэн сул дорой байдлыг гайхаж эргэлзэх шиг ээ амьдарч байна. 

Tuesday, May 17, 2022

Хэцүүү гхдээ л

 Санаж байна….. маш их бодогдох юм. Харамсах юм. Бүх дууны үгийг чи авчихсан юм шиг. Зүүдийг минь хүртэл аваад явчихсан. Салхи, нар , сар, агаар …. Улирал . Бүх зүйл чамайг сануулна. Нулимс хичнээн гарсан ч хатаад алга болно. Харин намайг хэн ч аргадахгүй. Аргадуулсан ч таагүй. Аргадуулахыг ч хүсэхгүй. 

Friday, May 6, 2022

20220426

 Намайг амьдралын үнэн болох “ҮХЭЛ” гэдэг зүйлтэй танилцуулсан залууг Г.Одсүрэн гэдэг. 

Тэр нас бараад 3 хонож байна. Магад 4 байх. Үүнийг бичиж буй шалтгаан нь би тэр хүүгийн амьдралд байсан цорын ганц эмэгтэй билээ.  Яагаад ийм итгэлтэй байгаа нь 11 жилийн өрнүүн юм шиг боловч нам гүмхэн үйл явдлууд гэрчилнэ. Үйлдлийг нь түүний гэр бүлийнхэн, хамгийн гол нь би өөрийн биеэр мэдэрсэн. Сэтгэлийг минь хэн ч ойлгохгүй ч гэсэн энэ түүх, энэ мэдрэмж, үйлдлээ би мартахгүйн тулд дурсгал болгож байна. Үхэл надад юу мэдрүүлснийг тэмдэглэе. Тэр миний бичвэр, блог дээр байршуулдаг нийтлэлийг унших дуртай бж билээ. 

ҮХЭЛ

~ Хагацал /хэзээ ч дахин уулзахгүй гэх цурхиралт/ 

~ Харамсал /Гүн харуусал, хийсэн бүх үйлдэлдээ     гэмших/ 

~ Дурсамж /өвтгөнө/ 

~ Хоосрол /Баталгаатай биш/ 

~ Айдас /Хэн н хэзээ ч алга болж болно/ 

~ Сануулга /Хэн нэгэнд таагүй хандсан бол буцааж эвлэрч байх, магадгүй заавал муу хандах албагүй/ 

Яг одоо би хатуу үнэнтэй нүүр тулсан сул дорой нэгэн байна. Хэнтэй ч хуваалцаж чадахгүй энэ мэдрэмжэндээ би ганцаараа. Дурсамж намайг зовоож харуусалдаа би хүлэгдэнэ. Гэсэн ч би хэцүү мэдрэмжээ хүлээн зөвшөөрсөөр. Учир нь энэ бүгд миний өнгөрсөнд үйлдсэн мөр. 

Гүн эмгэнэл илэрхийлж байна. Нөхөж баршгүй цор ганц зүйл бол хайртай хүний хоосон орон зай байдаг юм байна. Тиймээ би түүнийг анхны харцаар инээмсэглэлд нь дурлаж билээ. Бас тийм гайхалтай сэтгэлийг юутай ч зүйрлэшгүй. Тэр бол бурхны хайртай хүү. Мөнхийн улсд 



Monday, May 2, 2022

ҮНЭНГ мэдэрсэн ЗҮҮД шиг өдрүүд…

 Бурхан минь та надад яагаад хэлээгүй юм бэ? Эсвэл яагаад би гэж? Эсвэл надад яагаад ийм зүйл тохиолдож бган бэ гэж хэлэх гомдоллох бодол надад алга. Харин ч яг энэ цаг үед бурхан бга гэдгийг би илүү их мэдэрснээр надад тайвшралыг өгч байна… 

Friday, March 11, 2022

03/11 ийм зүйл болно гэж бодоогүй үеийн ноорог минь

 ... Өнөөдөр гэх өдрийг хүртэл 3 жил болжээ. Хамгийн сүүлд өөртөө бас хэнийг нь ч мэдэхгүй уншигч танд зориулж бичилгүй ийм их цаг хугацаа өнгөрч. Би хайр сэтгэлийг олж харж, мэдэрч чадахгүй байгаа сул дорой хөгжил муутайхан хувь хүн юм болов уу? Аль эсвэл жинхэнэ хайр, хайрыг мэдрэхэд хэрэгцээтэй зан чанар надад байхгүйд тийм бна уу?  Өнөөх л 10 жилийн өмнөх мэдрэмж одоо хүртэл байна. Энэ хугацаанд ололттой байсан зүйл байхаас илүүтэй, алдсан хэн нэгнийг гомдоосон өөрийгөө ч алдаж байсан байна. Материаллаг байдлын тухайд юу ч өөрчлөгдөөгүй байна. Магад би өөртөө бага зэрэг анхаардаг болсон юм уу даа. Анхаарахгүй ч байхын аргагүй тийм цаг үе ирж. 

Saturday, April 20, 2019

миний нэг өдрийн гуниг

Энэ байдал зөвхөн нэг өдөр биш хэдхэн цаг л үргэлжилэхэд хичнээн хэцүү бачимдмаар юм бэ? харин бусад хүмүүсийн хувьд насаараа энэ мэдрэмжтэй явдаг гэхлээр би дэндүү жаргалтай хүн шиг, гэхдээ хүн байгаа зүйлээ тэр бүр мэдэрч чадахгүй нь харамсалтай, уур гэдэг хүнийг тэнэг зүйл хийхэд хүргэдэг , харин ухаан муутай байнаа гэдэг насан туршид алдаа хийхэд хүргэдэг. Энэ дасаагүй блоггэр жаахан эвгүй байна шүү ххи. Хүчээро ч гэсэн инээх нь 1 секунтын сарнилт юм даа. Би асудалтай харилцаандаа  үргэлж өөрийгөө буруутгадаг буруутгасаар ч ирсэн энэ бодол үргэлж зөв байдаг байсан, гэхдээ ямар нэгэн зүйл туйлшрахаараа утгаа алддаг, нэг үгээр хэлбэл зөв биш болж эхэлдэг. ..... за өнөөдөртөө дууслаа / бачимдаад блогоо хөтөлсөн дээрдэжлээ шүү/ энэ 2 дахь удаагийн тэр хүнээс үүссэн мэдрэмж байлаа....

Tuesday, April 16, 2019

20190417

Гайхалтай, шинэ хэрэглэгч боллоо, одоо л хуучны сэтгэгдэл мэлрэмжийг хуваалцах боломжтой боллоо. Маш их баяртай байна.