Санаж байна….. маш их бодогдох юм. Харамсах юм. Бүх дууны үгийг чи авчихсан юм шиг. Зүүдийг минь хүртэл аваад явчихсан. Салхи, нар , сар, агаар …. Улирал . Бүх зүйл чамайг сануулна. Нулимс хичнээн гарсан ч хатаад алга болно. Харин намайг хэн ч аргадахгүй. Аргадуулсан ч таагүй. Аргадуулахыг ч хүсэхгүй.
Tuesday, May 17, 2022
Friday, May 6, 2022
20220426
Намайг амьдралын үнэн болох “ҮХЭЛ” гэдэг зүйлтэй танилцуулсан залууг Г.Одсүрэн гэдэг.
Тэр нас бараад 3 хонож байна. Магад 4 байх. Үүнийг бичиж буй шалтгаан нь би тэр хүүгийн амьдралд байсан цорын ганц эмэгтэй билээ. Яагаад ийм итгэлтэй байгаа нь 11 жилийн өрнүүн юм шиг боловч нам гүмхэн үйл явдлууд гэрчилнэ. Үйлдлийг нь түүний гэр бүлийнхэн, хамгийн гол нь би өөрийн биеэр мэдэрсэн. Сэтгэлийг минь хэн ч ойлгохгүй ч гэсэн энэ түүх, энэ мэдрэмж, үйлдлээ би мартахгүйн тулд дурсгал болгож байна. Үхэл надад юу мэдрүүлснийг тэмдэглэе. Тэр миний бичвэр, блог дээр байршуулдаг нийтлэлийг унших дуртай бж билээ.
ҮХЭЛ
~ Хагацал /хэзээ ч дахин уулзахгүй гэх цурхиралт/
~ Харамсал /Гүн харуусал, хийсэн бүх үйлдэлдээ гэмших/
~ Дурсамж /өвтгөнө/
~ Хоосрол /Баталгаатай биш/
~ Айдас /Хэн н хэзээ ч алга болж болно/
~ Сануулга /Хэн нэгэнд таагүй хандсан бол буцааж эвлэрч байх, магадгүй заавал муу хандах албагүй/
Яг одоо би хатуу үнэнтэй нүүр тулсан сул дорой нэгэн байна. Хэнтэй ч хуваалцаж чадахгүй энэ мэдрэмжэндээ би ганцаараа. Дурсамж намайг зовоож харуусалдаа би хүлэгдэнэ. Гэсэн ч би хэцүү мэдрэмжээ хүлээн зөвшөөрсөөр. Учир нь энэ бүгд миний өнгөрсөнд үйлдсэн мөр.
Гүн эмгэнэл илэрхийлж байна. Нөхөж баршгүй цор ганц зүйл бол хайртай хүний хоосон орон зай байдаг юм байна. Тиймээ би түүнийг анхны харцаар инээмсэглэлд нь дурлаж билээ. Бас тийм гайхалтай сэтгэлийг юутай ч зүйрлэшгүй. Тэр бол бурхны хайртай хүү. Мөнхийн улсд
Monday, May 2, 2022
ҮНЭНГ мэдэрсэн ЗҮҮД шиг өдрүүд…
Бурхан минь та надад яагаад хэлээгүй юм бэ? Эсвэл яагаад би гэж? Эсвэл надад яагаад ийм зүйл тохиолдож бган бэ гэж хэлэх гомдоллох бодол надад алга. Харин ч яг энэ цаг үед бурхан бга гэдгийг би илүү их мэдэрснээр надад тайвшралыг өгч байна…
Friday, March 11, 2022
03/11 ийм зүйл болно гэж бодоогүй үеийн ноорог минь
... Өнөөдөр гэх өдрийг хүртэл 3 жил болжээ. Хамгийн сүүлд өөртөө бас хэнийг нь ч мэдэхгүй уншигч танд зориулж бичилгүй ийм их цаг хугацаа өнгөрч. Би хайр сэтгэлийг олж харж, мэдэрч чадахгүй байгаа сул дорой хөгжил муутайхан хувь хүн юм болов уу? Аль эсвэл жинхэнэ хайр, хайрыг мэдрэхэд хэрэгцээтэй зан чанар надад байхгүйд тийм бна уу? Өнөөх л 10 жилийн өмнөх мэдрэмж одоо хүртэл байна. Энэ хугацаанд ололттой байсан зүйл байхаас илүүтэй, алдсан хэн нэгнийг гомдоосон өөрийгөө ч алдаж байсан байна. Материаллаг байдлын тухайд юу ч өөрчлөгдөөгүй байна. Магад би өөртөө бага зэрэг анхаардаг болсон юм уу даа. Анхаарахгүй ч байхын аргагүй тийм цаг үе ирж.