Tuesday, May 17, 2022

Хэцүүү гхдээ л

 Санаж байна….. маш их бодогдох юм. Харамсах юм. Бүх дууны үгийг чи авчихсан юм шиг. Зүүдийг минь хүртэл аваад явчихсан. Салхи, нар , сар, агаар …. Улирал . Бүх зүйл чамайг сануулна. Нулимс хичнээн гарсан ч хатаад алга болно. Харин намайг хэн ч аргадахгүй. Аргадуулсан ч таагүй. Аргадуулахыг ч хүсэхгүй. 

Friday, May 6, 2022

20220426

 Намайг амьдралын үнэн болох “ҮХЭЛ” гэдэг зүйлтэй танилцуулсан залууг Г.Одсүрэн гэдэг. 

Тэр нас бараад 3 хонож байна. Магад 4 байх. Үүнийг бичиж буй шалтгаан нь би тэр хүүгийн амьдралд байсан цорын ганц эмэгтэй билээ.  Яагаад ийм итгэлтэй байгаа нь 11 жилийн өрнүүн юм шиг боловч нам гүмхэн үйл явдлууд гэрчилнэ. Үйлдлийг нь түүний гэр бүлийнхэн, хамгийн гол нь би өөрийн биеэр мэдэрсэн. Сэтгэлийг минь хэн ч ойлгохгүй ч гэсэн энэ түүх, энэ мэдрэмж, үйлдлээ би мартахгүйн тулд дурсгал болгож байна. Үхэл надад юу мэдрүүлснийг тэмдэглэе. Тэр миний бичвэр, блог дээр байршуулдаг нийтлэлийг унших дуртай бж билээ. 

ҮХЭЛ

~ Хагацал /хэзээ ч дахин уулзахгүй гэх цурхиралт/ 

~ Харамсал /Гүн харуусал, хийсэн бүх үйлдэлдээ     гэмших/ 

~ Дурсамж /өвтгөнө/ 

~ Хоосрол /Баталгаатай биш/ 

~ Айдас /Хэн н хэзээ ч алга болж болно/ 

~ Сануулга /Хэн нэгэнд таагүй хандсан бол буцааж эвлэрч байх, магадгүй заавал муу хандах албагүй/ 

Яг одоо би хатуу үнэнтэй нүүр тулсан сул дорой нэгэн байна. Хэнтэй ч хуваалцаж чадахгүй энэ мэдрэмжэндээ би ганцаараа. Дурсамж намайг зовоож харуусалдаа би хүлэгдэнэ. Гэсэн ч би хэцүү мэдрэмжээ хүлээн зөвшөөрсөөр. Учир нь энэ бүгд миний өнгөрсөнд үйлдсэн мөр. 

Гүн эмгэнэл илэрхийлж байна. Нөхөж баршгүй цор ганц зүйл бол хайртай хүний хоосон орон зай байдаг юм байна. Тиймээ би түүнийг анхны харцаар инээмсэглэлд нь дурлаж билээ. Бас тийм гайхалтай сэтгэлийг юутай ч зүйрлэшгүй. Тэр бол бурхны хайртай хүү. Мөнхийн улсд 



Monday, May 2, 2022

ҮНЭНГ мэдэрсэн ЗҮҮД шиг өдрүүд…

 Бурхан минь та надад яагаад хэлээгүй юм бэ? Эсвэл яагаад би гэж? Эсвэл надад яагаад ийм зүйл тохиолдож бган бэ гэж хэлэх гомдоллох бодол надад алга. Харин ч яг энэ цаг үед бурхан бга гэдгийг би илүү их мэдэрснээр надад тайвшралыг өгч байна…