Сайн уу? амьдрал минь гээд хэлдэг шиг ... 31 нас надад иржээ. Энэ бол зүгээр л тоо юм шиг боловч олон зүйл өөрчлөгдөж. Ганихарсан өдрүүд ирээгүй уджээ. Хэцүү цаг үе байсан ч , одоо байгаа ч гэсэн ганихархаа больсон гэдгээ санав. Учир нь бүх зүйлийг утга учиртай гэдэгт итгэдэг болсон болохоор ч тэр үү? бүх зүйлийг хүлээн авах оролдлого маань амжилттай болсон шиг. Нөхөртэй, хүүхэдтэй болохыг хүсдэг эмэгтэй болж өөрчлөгджээ. Эрэгтэй хүний хайранд гуньж гутарч байсан цаг ард үлдэж. Одоо түүнээс ч илүү Бурханы хайрыг мэдрэх болсон тэр үеэс хүн гэдэг зүйлийн мөн чанар, өчүүхэн сул дорой байдлыг гайхаж эргэлзэх шиг ээ амьдарч байна.